Зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-25 10:55:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Есөнбулаг сумын Байгаль хамгаалагчид хамтран зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээл тавьжээ.

Зун газрын гарц муу, байгаль цаг уурын хүндрэлээс шалтгаалж монгол бөхөн, хар сүүлт, зээр зэрэг нэн ховор амьтад идэш тэжээлийн хомсдолд орж байна. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын 23-ны өдөр Есөнбулаг сумын байгаль хамгаалагчид, аймгийн БОАЖГ-тай хамтран амьтдын байршдаг бүс нутгуудад өвс тавьж, биотехникийн арга хэмжээг авсан байна. 

“Зун өвс муу ургасан болохоор зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн идэш тэжээл олж идэхэд их хүндхэн байна. Тиймээс монгол бөхөн, хар сүүлт, зээр зэрэг амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг эхлүүлээд байна. Биотехникийн энэ арга хэмжээ зэрлэг амьтдад бага ч гэсэн тус болно” хэмээн холбогдох албанаас мэдээллээ. 


Связанные новости