НҮБ-ын Хүүхдийн сангаас 24,350,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-31 15:36:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр”-өөс 24,350,000 төгрөгийн нэн шаардлагатай эрүүл ахуйн тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.


Тодруулбал, “Ковид 19” цар тахлын үед болон бусад халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр”-өөс 24,350,000 төгрөгийн дэмжлэгийг Аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагууд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт үзүүллээ. Дэмжлэгийн хүрээнд нэн шаардлагатай эрүүл ахуйн тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл тухайлбал, 19000 ширхэг нэг удаагийн хэрэгсэл, 56 ширхэг бодис, дагалдах хэрэгсэл, 26 ширхэг эрүүл ахуйн тоног төхөөрөмжийг 12 дугаар сарын 31-нд хүлээлгэн өгсөн юм.


Связанные новости