Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад олгох тэжээлийн тусламжийн цуваа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-09 16:56:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн зарим сумын малчдад олгох тэжээлийн тусламжийн цуваа ирлээ. 


Энэхүү хүчит тэжээлийн тусламжийг нэгдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан хүлээн авч, ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Чандмань, Цогт, Цээл, Эрдэнэ суманд хуваарилан өгөөд байна. 

Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөр Говь-Алтай аймгийн дээрх сумдын 4,2 мянган малчин өрхөд хүчит тэжээлийн тусламжийг ийнхүү үзүүлж эхэллээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр гарсан дээрх 10 сумын нийт малчин өрхөд энэ оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл шат дараатайгаар тусламж хүрэх юм. Сумдад хуваарилах эхний ээлжийн 300 тн тэжээлийг малчдад хүргэх ажил өнөөдрөөс эхэлж буй бөгөөд энэ удаа нэг суманд 750 уут тэжээл олгогдож байна. 


Связанные новости