Говь-Алтай аймаг ямаан сүргийн тоогоороо улсад хоёрдугаар байрт жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-16 10:41:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Говь-Алтай аймагт 3 сая 310.8 мянган толгой мал тоологдсон бөгөөд ямаан сүргийн тоогоороо улсад хоёрдугаар байрт жагсжээ.


Улсад нийт малын тоогоороо 11 дүгээр байрт орсон бол тэмээгээр дөрөв, ямаагаар хоёрт орсон байна. Нийт 3 сая 310.8 мянган толгой мал тоологдсоноос 122.1 мянган адуу, 75.9 мянган үхэр, 43.9 мянган тэмээ, 945.7 мянган хонь, 2.1 сая ямаа байна. 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр:

1-р байрт Цогт сум 287.1 мянган толгой, 

2-р байр Дэлгэр сум 244.6 мянган толгой,

3-р байр Есөнбулаг сум 231.0 мянган толгой,

4-р Баян-Уул сум 227.8 мянган толгой,

5-р Эрдэнэ сум 221.1 мянган толгойгоор тус тус малын тоогоор тэргүүлсэн байна. Харин малын нийт тоо өмнөх оноос 286.9 мянга (7.9%)  буурсан байна. Үүнийг төрөл бүр дээр ангилан үзвэл: 

хонь 121.0 мянга (11.3%), 

ямаа 146.4 мянга (6.5%), 

адуу 10.3 мянга (7.7%), 

үхэр 8.6 мянга (10.2%)

тэмээ 0.5 мянга (1.1%)-аар тус тус буурсан байна. Тодруулбал, Баян-Уул сумын малын тоо 35.1 мянган толгойгоор 18.2 хувиар, Дарви сумын малын тоо 15.6 мянган толгойгоор 13.0 хувиар, Хөхморьт сумын малын тоо 9.6 мянган толгойгоор 5.7 хувиар, Шарга сумын малын тоо 4.8 мянган толгойгоор 2.9 хувиар тус тус өссөн бол, бусад сумдын малын тоо (0.7-29.3) хувиар буурсан байна. Шалтгаан нь зуншлага оройтсон, зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдсэн байна хэмээн тус аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс мэдээлэв


Связанные новости