Сүүлийн 24 цагт 83 тохиолдол бүртгэгдэж нийт 1374 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 223 хүнд түргэвчилсэн, 148 хүнээс PCR шинжилгээ авсан байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс 83 тохиолдол илэрч нийт 1374 боллоо.
Тодруулбал, Есөнбулаг суманд 38, Дэлгэрт 4, Чандманьд 1, Шаргад 2, Хөхморьтод 1, Бигэрт 3, Тайширт 2, Дарвид 8, Баян-Уулд 2, Халиунд 11, Алтайн Хүдрийн уурхайд 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт идэвхтэй 10 голомт байгаа бөгөөд Есөнбулаг сумын 59 гудамж, 23 байранд халдвар гарсан байна. Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй тохиолдлууд худалдаа үйлчилгээний газруудаар явсан тухайгаа мэдэгдсэн учир өчигдрөөс эхлэн Шинэ-Алтай захын худалдаа эрхлэгчдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн тухай АОК-оос мэдээллээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня