Баруун бүсийн намаржилт тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт баруун бүсийн намаржилт тааруу байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Нийт нутгийн 50 хувь нь ногоотой, 40 хувь гандуу, 10 хувь нь гантай байгаа юм. Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин
өрхөд 2.9 сая гаруй толгой намаржиж байна. Нийт мал
сүргийн 60 гаруй хувь нь дундаж тарга хүчтэй, 10 хувь нь дундаас доош тарга хүчтэй
байгаа аж. Засгийн газрын 2021 оны 221 дугаар тогтоолоор өвөлжилтийн
бэлтгэл хангах ажил эхлээд байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн
тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх
төлөвлөгөөг өгсөн. Аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу тул
хадлан сайн гарсан аймгуудын аж ахуйн нэгж, хадлангийн бригадтай гэрээ
байгуулах өвс, тэжээл татах яриа хэлцэл хийж эхлээд байна. 2021-2022 оны мал аж ахуйн
салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах
албан даалгавар, төлөвлөгөөг гаргах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.