Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2016-07-09 14:56:32

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  буюу энэ сарын 11-17-д Өрхийн эрүүл мэндийн төвүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг НЗДТГ-аас мэдээлэв.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Сурын талбайд түргэн тусламжийн автомашин байрлах бөгөөд аянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллах аж. Түүнчлэн “Хүй долоон худаг”-т Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллах юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн  320981 дугаарын утас ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

Ч.Ариунболд

Связанные новости