Их аварга Д.Дагвадоржийн бор соёолон түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морины уралдаанд 293 хурдан буян шандас сорьсноос Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадоржийн бор соёолон түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.
Уг хүлгийг Улсын манлай уяач Д.Одгэрэл уяж, хурдлуулжээ. Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат С.Дамбажавын хурдан зээр хүрээ хурдлав. Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн хүрэн үрээ хурдалж, уясан эзэн, хурсан олноо баярлуулав.
Соёолон насны уралдаанд 293 хүлэг шандас сорьсон юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр