Монгол, Солонгосын эмнэлгүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМонгол Улсын ЭМСЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Нэг, Гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ болон Монголын эмийн холбоодтой БНСУ-ын Сөүл Сонму, Дэгү патима, Ёнхүн эмнэлэг, Кёнбуг, Чүнбүг их сургуулийн эмнэлэг өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү гэрээг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд ярьж тохиролцсоны дагуу байгуулжээ.
Энэ үеэр ЭМС-ын сайд С.Ламбаа “Хоёр улсын ижил түвшний эмнэлгүүд хамтран ажиллахаар гарын үсэг зурж баталгаажуулж байгааг Монгол-Солонгосын эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшил гэж үзэж байна. Бидний хамтдаа хэрэгжүүлсэн “Сөүл” төслийн хүрээнд 100 гаруй эмч, мэргэжилтэн урт, богино хугацаагаар БНСУ-д эмнэл зүйн сургалтад хамарсан, цаашдаа ч үргэлжлэх болно” гэдгийг онцлов.
Ж.Болор