Хавдартай иргэдийн эмчилгээг орон нутагт нь хийлгэдэг болох санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “Ковид-19”-ийн нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл
мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ЭМЯ-ны Төрийн
захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулав.
Тэрбээр, “Шуурхай дуудлагын 11-11 дугаарт хандсан 354
иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад өсөлттэй
байна. Ирсэн гомдлын хувилбал 55.9 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй,
14.7 хувь нь цав авах, 8.8 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, 20.6
хувь нь шинжилгээ вакцинтай холбоотой байна” гэв.
Мөн тэрбээр өндөр настай иргэдийг эмнэлэгт дараалалгүй
үйлчлүүлэх, хавдартай иргэдийг орон нутагт нь химийн эмчилгээг хийж болох,
хүүхдийн эрт илрүүлэг, цаг авах үйлчилгээг хялбар чирэгдэлгүй болгох зэрэг
санал ирснийг танилцуулав.