Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 37 цэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суурин 37 цэг, түр 2 цэгт 39 багийн 135 эмч, ажилтан ажиллана.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.