ӨМНӨГОВЬ: "Цаг гаргая" нийтийн биеийн тамирын хоёр сарын уралдаант аяныг нээлттэй зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд
хэрэгжиж байгаа "Цаг гаргая" нийтийн биеийн тамирын аяны хүрээнд иргэд кардио, иог, спиннинг, аэробик, усан сэлэлтийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аяныг санаачлан зохион байгуулж, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр
бүлийг дэмжиж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулах,
мэдлэг мэдээлэл олгох зорилготой.
Энэ аянд иргэд
санаачилгатай оролцож, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэснээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж
амьдралын хэв
маягаа дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой
Тус аян 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд үргэлжилнэ.
Нийт шагналын сан 15.000.000 төгрөг бөгөөд сумд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийн дунд нээлттэй зарлажээ.
Уралдааны шалгуур нь өглөөний дасгалыг спорт цогцолборын заал, спортын төрөлжсөн сургалттай 7 дугаар сургуулийн заал, 4 дүгээр сургуулийн
зааланд долоо хоног бүрийн лхагва, баасан гаргийн 6.00-7.30 цагийн хооронд дасгал тогтмол хийнэ. Аяны хугацаанд өглөөний дасгал хөдөлгөөнийг дээрх 3
зааланд иог, фитнесийн мэргэжлийн 16 багш удирдан явуулах юм.
Мөн 5 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар “Цахим гүйлт 2023” уралдаан эхэлнэ.