ӨМНӨГОВЬ: Гэрээт ажилтнаар БНСУ-д эхний ээлжийн 42 иргэнийг явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ Даланзадгад сум БНСУ-ын Намвонь хоттой хөдөө аж ахуй, газар
тариалангийн чиглэлээр 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд нийт 100 иргэнийг тухайн салбарт улирлын чанартай гэрээт ажилтнаар ажиллуулах гэрээ байгуулсан.
Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 42 гэрээт ажилтныг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ руу явуулах ажлыг зохион байгууллаа.
2022 онд хоёр хотын хамтын
ажиллагааны хүрээнд газар тариалан эрхэлдэг 50 иргэнийг БНСУ-ын Намвонь хотод 5
сарын хугацаатай газар тариалангийн салбарт гэрээт ажилтнаар ажиллуулжээ. Тухайн гэрээт ажилчид гэрээний хугацаанд
үүрэг хариуцлагаа сайн биелүүлэн ажиллаж хангалттай гэсэн үнэлгээ авсан тул 2023 онд иргэдийн тоог ийнхүү 100 болгож нэмэгдүүлжээ.
Энэ ажлыг “Эдулаин” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэд Намвонь хотод 5 сарын хугацаатай хүлэмж, газар тариалангийн аж ахуйд ажиллана.