ГОВЬ-АЛТАЙ: Хантайшир уулын аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-08-01 19:20:34

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна.


Их Монгол Улсын баруун гар халхын 4 аймгийн нэг, Засагт хан аймгийг Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1923 онд тэр үеийн аймаг, хошуудын нэрийг газар усны нэрээр өөрчлөхөд Хантайшир уулын аймаг хэмээн нэрлэжээ. 


Хантайшир уулын аймагт одоогийн Говь-Алтай аймгийн бүх сумд, нэмээд баруун таван аймгийн 60 шахам сум харьяалагдаж байсан аж.


Ийнхүү өндөр Их Алтайчууд 100 жилийн ойгоо бүтээн байгуулалт, бүтээл туурвил, хүний хөгжлийн өрнүүн их амжилтаар угтан бахархан омогшиж нартай хуртай наадаж байна. 


Хантайшир уулын аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд тус нутгаас төрсөн алдар цуутнууд тэргүүтэй наадамчид цуглажээ.