ӨМНӨГОВЬ: Авто зам дагуух үерийн суваг, шуудууг цэвэрлэх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-09 15:52:31

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд усархаг, аадар бороо орох төлөвтэй байгаа тул авто зам дагуух үерийн суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанаас төлөвлөгөөт хэсгүүдэд ажлын баг ажиллаж хатуу хучилттай авто зам дагуу 4,8 км үерийн суваг шуудууны лаг, шаврыг ковш, экскаватор зэрэг техник ашиглан ухаж цэвэрлэн зөөвөрлөлөө. 

Үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байна.

Связанные новости