Эрүүл мэндийн хөгжлийн төв 20 жилийнхээ ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-15 16:34:53

Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/ өнөөдөр 20 жилийнхээ ойг УДБЭТ-т ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

ЭМХТ нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. ДЭМБ тус төвийг үүсэх байгуулагдсанаас эхлээд техниз санхүүгийн туслалцаа үзүүлж нийгэм эдийн засгийн шинэтгэл буүхий шилжилтийн эхэн үед бүх аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн менежер, эмч нарыг удирдлагын сургалтад хамруулж байсан түүхтэй аж.

Тайланд дахь алдарт Махидолын их сургуульд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 4 хүн сургасны нэг нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал байжээ. ДЭМБ өдгөө ч ЭМХТ-тэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр байгаа. Үндэсний эрүүл мэндийн данс, эмнэлгийн H-инфо статистикийн систем, эрүүл мэндийн мэдээллийн систем, эмийн зохицуулалтын албыг дэмжихийн зэрэгцээ төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт, лицензийн бүртгэлийн систем, лицензийн шалгалтын тест боловсруулахад ЭМХТ-ийг дэмжин ажиллаж байна.

Ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ДЭМБ, АХБ-ны төлөөлөл, эрүүл мэндийн салбарын ажилтан мэргэжилтнүүд оролцов.

Ж.Болор

Связанные новости