Нойрны эмгэгийн талаар сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-15 16:53:11

Монголын Анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг маргааш зохион байгуулна.

Сургалтад Японы EHIME Их сургуулийн, Нойрны эмгэг судлалын төвийн профессор Ока, Монгол Улсын УНТЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч доктор Л.Энхсайхан нар лекц уншиж, энэ чиглэлийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулж, Нойрны эмгэг болон бусад зарим тусламж үйлчилгээний орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, төхөөрөмжийн талаар, KOIKE MEDICAL болон TOMIO CORPORATION-оос танилцуулга хийх юм.

Сургалтын үр дүнд хүн амын дунд цөөнгүй тохиолддог нойрын эмгэгүүдийн талаар тодорхой ойлголтыг оролцогчдод өгч, улмаар монголын эмч мэргэжилтнүүдэд дамжуулж, дээрх эмгэгийг оношлох, эмчлэх орчин үеийн аргыг өргөн хэрэглэх, нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Сургалтад эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд, их, дээд сургууль, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ДО, ӨВ, ОР, ӨМ, ХО аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн мэдрэл, дотор, зүрх судас, сэтгэцийн эмч нарын  төлөөлөл оролцох аж.

Ж.Болор

Связанные новости