Ахмад уран бүтээлчид хамтран тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-20 16:56:22

10 дугаар сарын 1 буюу Олон улсын Ахмадын баярыг угтан Сүхбаатар аймгийн ахмад уран бүтээлчид хамтран “Төрдөө үнэлэгдсэн авъяастнууд”нэртэй хамтарсан тоглолтоо хийхээр болжээ.

Тоглолтонд найруулагч, УГЗ Л. Гомбосүрэн, хөгжмийн зохиолч СТА Ш. Батсайхан, морин хуурч СТА Л. Цэдэвсүрэн, Монгол Улсын Тэргүүний ардын авъяастан М. Улаан, бүжиг дэглээч СТА У. Түмэннаст нарын алдар цуутай уран бүтээлч ахмадууд оролцох аж.

Ахмадууд хамтран тоглолт хийж байсан тохиолдол сүүлийн хэдэн жилдээ гараагүй бөгөөд уг тоглолтыг Жаахан шарга театр зохион байгуулж байгаа бөгөөд тус театрын найруулагч СТА З. Далай найруулан тавьж байгаа юм байна. Амадууд одоогоор тоглолтын бэлтгэл ажилдаа ороод байна.

Нутгийн олондоо хайрлагдан, хүндлэгдсэн ахмад уран бүтээлчид хамтран ийнхүү бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаад үзэгч олон талархалтай байгаа юм.

Т. Одончимэг

Связанные новости