ӨМНӨГОВЬ: "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-30 13:40:20

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмыг зохион байгуулж байна.

 

Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 6-27-ны өдрүүдэд цахимаар зохион явуулсан наадмын нэгдүгээр шатанд Улаанбааатар, Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий зэрэг 14 аймгийн 77 яруу найрагч 154 бүтээлээ ирүүлснээc 30 найрагчийн бүтээлийг  хоёрдугаар шатанд тэнцүүлжээ.

 

Тус наадамд  МУСГЗ, СТА, Болор цомын эзэн, МЗЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдорж, Г.Сэр-Одын шагналт яруу найрагчид бүтээлээ өрсөлдүүлэхээр ирүүлжээ.

 


"Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмын нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатанд шалгарсан 30 яруу найрагч 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ханбогд сумын "Үлэмжийн чанар" соёлын төвийн тайзнаа шүлгээ уншин өрсөлдөж шагналт таван байрын эздийг тодруулах юм.

 

Говийн их хутагтын алдрыг дуурсгах найргийн наадмын гол шалгуур нь хоёр шүлгийн нэг нь Данзанравжаад, нөгөө нь говь нутгаа магтан сайшаасан шүлгүүд байх бөгөөд 77 найрагчийн нийт 154 бүтээл ирснийг эмхэтгэн ном болгон хэвлүүлж байгаагаараа энэ удаагийн наадам онцлогтой болж байна. 

 

Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 30 яруу найрагчийг танилцуулъя.

 

1. Мягмарын Амархүү /Болор цом-40 наадмын эзэн, Нацагдоржийн шагналт/

2. Анандын Байгалмаа /МЗЭ-ийн шагналт/

3. Дэмчигийн Батбаатар /Яруу найрагч/

4. Төмөрийн Батхүрэл /Гомбын Сэр-Одын шагналт/

5. Батсүхийн Батцоож /Яруу найрагч/

6. Жамсрангийн Баяржаргал /Болор цомын эзэн, Нацагдоржийн шагналт/

7. Давайн Бямбацэнд /МЗЭ-ийн шагналт/

8. Дамдины Жамьян /Нацагдоржийн шагналт/

9. Бямбаагийн Лхагвад /МУСГЗ/

11. Пэрэнлэйн Нямлхагва /Нацагдоржийн шагналт/

12. Намжилдоржийн Нямсүрэн /Яруу найрагч/

13. Ванягийн Нэргүй /МЗЭ-ийн шагналт/

14. Балсанцэрэнгийн Ойдов /Яруу найрагч/

15. Цогоогийн Отгонбаатар /Яруу найрагч/

16. Мөнгөнхүүгийн Отгонбаяр /Болор цомын эзэн/

17. Ядамсүрэнгийн Отгонбаяр /Гомбын Сэр-Одын шагналт/

18. Дамбаагийн Өсөх-Эрдэнэ /Яруу найрагч/

19. Шаравдоржийн Пүрэв /Яруу найрагч/

20. Соёрхын Пүрэвсүрэн /Яруу найрагч/

21. Ганхуяг Сүхбаатар /Яруу найрагч/

22. Лхамсүрэнгийн Торой /Яруу найрагч/

23. Мулцангийн Уянсүх /Нацагдоржийн шагналт/

24. Гантөмөрийн Хашбаатар /Яруу найрагч/

25. Хонгоржавын Цэнджав /Яруу найрагч/

26. Сономын Чулуун /МЗЭ-ийн шагналт/

27. Дашдоржийн Энхбаяр /Яруу найрагч/

28. Баатарын Энхтөр /Яруу найрагч/

29. Хоролжавын Энхтөр /Яруу найрагч/

30. Сандагдоржийн Эрдэнэбат /Яруу найрагч/

 

Связанные новости