Монголын тайзнаа анх удаа “Аттила” дуурийг концерт хэлбэрээр тоглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-06 09:43:35

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулан алдарт “Аттила” дуурийг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа концерт хэлбэрээр тогложээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр тус дуурийг тоглох бөгөөд театрын найрал дуу, симфони оркестрын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна. Энэхүү концертын найруулагчаар Б.Мэндбаяр ажилласан бол Ц.Тэлмүүн-Очир удирдав. Харин Э.Бумхүү, Б.Энхнаран, Б.Батжаргал, Э.Отгонбат, Г.Шижирболд, Б.Алтанхуяг нар гол дүрийг амилуулжээ.


Хөгжмийн зохиолч Ж.Верди Аттила дуурийг залуу насандаа бичсэн учраас их гал цогтой, хүний маш олон сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжийг хөгжмийн хэлээр илэрхийлснээрээ онцлог. Хөгжмийн хувьд өргөн бүрэлдэхүүнтэй, томоохон дуурийн  нэг. Байгалийн үзэгдлүүдийг дүрслэхээс гадна Аттила хааны бардам зан, урвалт, урам хугарах сэтгэл зүйг хөгжмөөр илэрхийлсэн байдаг. Аттилагийн басс баргил хоолойнд зориулан хөгжмийг бичсэн учраас дуучнаас маш их ур чадварыг шаарддаг. Үзэгчид, сонсогчид сонсоход маш сайхан эгшиглэнт хөгжимтэй. 

Связанные новости