ӨМНӨГОВЬ: Зүүн бүсийн алба хаагчдын төрийн үйлчилгээний цогц чадамжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-10 11:34:05

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн, сургалтыг Цогтцэций суманд зохион байгуулж байна.




Нэгдсэн үйл ажиллагааг 2023 оны арваннэгдүгээр сарын 10-11-ний өдөр зохион байгуулж, Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай зэрэг сум, агентлагийн 210 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутагт хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож байна.

Мөн алба хаагчдын сургалт, зөвлөгөөн хоёр дах өдрөө  урлаг, спортын тэмцээнд уралдаанаар үргэлжлэх юм.


Связанные новости