ӨМНӨГОВЬ: Үлэг гүрвэлийн олдвороор музейн сан хөмрөгийг баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-31 17:16:11

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын Байгалийн түүхийн музейгээс 70 сая жилийн тэртээд хамаарах өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн яс болон бусад олдворыг Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейд хүлээлгэн өгчээ.


Тодруулбал, өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн их бие болон эвэрт үлэг гүрвэлийн толгойн яс, орнитомимозаврын сарвуу, чулуужсан шаварлаг дээрх загас, ургамлын дүрс бүхий нийт 6 ширхэг олдвороор музейн үзмэрийг баяжуулжээ.



Эртний ховор олдворыг шилжүүлэн байршуулж үзмэрийг нэмэх, үлэг гүрвэлийн ясыг иж бүрдүүлэн үзмэрт бэлтгэн байршуулахад И.Будбаяр захиралтай Монгол Улсын Байгалийн түүхийн музейн мэргэжлийн баг хамтран ажиллаж арга зүйн зөвлөгөө өгчээ.


Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн  музей нь дөрвөн танхимаар 10 төрөл зүйлийн үзүүлгийн хэсэгтэй. Нийт үзмэрийн 30 гаруй хувийг дэлгэн үзүүлдэг.


ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран Монголын говь нутгаас олдсон 100-65 сая жилд хамаарах үлэг гүрвэлийн олдворыг музейн эртний амьтан, ургамлын хэсгийг дэлгэн олон нийтийн хүртээл болгожээ.


Танхимд Монголын говиос олдсон нийт 10 гаруй үлэг гүрвэлийн үзүүлэн байдаг

 

Связанные новости