ӨМНӨГОВЬ: Улсын аварга саальчны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-08 13:38:08

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр "Улсын аварга саальчин" нэг, "Улсын аварга малчин өрх" арав тодорлоо.


"Улсын аварга саальчин"-аар Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэний Болормаа тодорч шагналыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан баг хотонд нь хүрэлцэн очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.




Н.Батбилэг, Х.Болормаа нарын гэр бүл Дорноговь аймгийн Хатанбулаг суманд отроор өвөлжиж байна.

Цаг дэлгэр үед жилд 50-иас дээш ингэ ботголуулан сардаа нэг тонн, жилд 20 тонн ингэний сүү, сааль бэлтгэн зориулалтын хөргүүрт хураан “Тэсо” ХХК-д дөрвөн жилийн турш нийлүүлж байгаа аж.


Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой онцлог бүтээгдэхүүн. Эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж хүн ардын эрүүл хүнсний хэрэгцээг хангах үйлсэд их хувь нэмэр оруулсныг төр засаг ийнхүү үнэлжээ.

Связанные новости