СҮХБААТАР: Хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-15 14:37:25

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд нийт нутгаар цас орж, салхины хүч ширүүснэ. 19-нд хүйтний эрч чангарна гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Хоёрдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр өдөртөө -12-17 градус, шөнөдөө -18-23 градус хүйтэн байна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 16, 17, 18-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр секунд хүрч ширүүсэж, цасан шуургатай.


Иймд ойрын өдрүүдэд малчид, тээвэрчдийг холын замд гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Связанные новости