СҮХБААТАР: Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-17 18:09:06

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотойгоор аймгийн төвөөс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Цагдаагийн байгууллагаас авто замын хяналтын постуудыг гарган ажиллаж байна.


Тус аймгийн баруун болон баруун хойд сумдын нутгаар цас орж,  цасан шуурга шуурч байна. Өдрийн 12.00 цагийн орчимд цас орж, салхины хүч нэмэгдсэн. Дээд тал нь 14-16 м/с хүрч, одоогоор агаарын температур 12 градус байна. Маргааш, нөгөөдөр үргэлжлэн хүйтний эрч чангарна. Өнөө шөнөөс үлдсэн сумдаар шуурч, нийт нутгийг хамарч 24 цаг үргэлжилнэ гэв.


Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, холын замд гарахгүй байхыг ОБГ болон цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Связанные новости