СҮХБААТАР: Бүх сумын чиглэлийн замыг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-20 11:56:52

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын техник хэрэгслийг ашиглан зам нээх ажлыг бүх чиглэлд хийх шийдвэрийг гаргалаа.


 

Зам цасанд хаагдсаны улмаас малчид хүнс тэжээлээ бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир дээрх шийдвэрийг гаргажээ. Эхний ээлжинд Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, ОнгонНаран сум чиглэлийн замыг нээнэ. Цаашид бүх сумын замыг шат дараатай нээх аж

 

Өнгөрсөн аравдгаар сард тус аймгийн нийт нутгаар анхны цас орсон өдрөөс зам хаагдсан. Орон нутгаас шаардлагатай арга хэмжээг авч, бүх суманд зам нээх чиглэл өгснөөс хойш Баруун-Урт сум гэхэд зургаан чиглэлд 140 км газарт цас хагалж, зам гаргажээ. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баяндэлгэр, Түвшинширээ сум болон Баруун-Урт Улаанбаатар чиглэлд ОБГ-ын алба хаагчид 700 гаруй км замыг нээжээ. 

Связанные новости