СҮХБААТАР: Малдаа өгөх өвсгүй учир цаасан хайрцаг өгч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-20 17:03:38

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ бол Баяндэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Г-ийн малын хот. Өвс, тэжээлийн хомсдолд орж, үлдсэн хэдэн малаа үхүүлэхгүйн тулд цаасан хайрцаг жижиглэн өгч эхэлжээ.



Эднийх 700 гаруй бог малтай байсан ч өдрийн 40, 50-иараа хорогдсоор одоо зуу хүрэхгүй малтай үлджээ. Бод мал нь ч бараг дууссан гэнэ. Зам нь цасанд хаагдсан учир сумын төвөөс өвс, тэжээл татан авчирч чадалгүй хэд хоносон байна. Унаа машин хомс, сум орон нутаг руу хандсан ч хүлээн авч, хөдлөх хүнгүй байгааг учирлаж байна.


 

Аймгаас сумдын чиглэлд зам нээхээр болсон гэсэн. Үүнтэй адил сум ч гэсэн доторх замаа нээгээд өгвөл их тус байна. Ер нь зам нээх л хамгийн чухал болоод байна. Замтай болчихвол яаж ийж байгаад хэдэн боодол өвс олоод авчихна. Мөнгө, санхүү ч хүнд л байна. Гэхдээ яахав амьд хүн аргатай, болгохын төлөө л зүтгэнэ дээ хэмээн түний гэргий О ярилаа.    

Связанные новости