ӨМНӨГОВЬ: "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-21 17:36:46

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 оныг Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан юм.

 

Тус аймаг 2020-2024 оны хооронд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьж, "Говийн ирээдүй хүүхэд", “Чадварлаг багш”, “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая”, “Сурагч солилцоо”, "Эрүүл шүд", “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Сүү тараг”, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.


 

Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

  

Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг:


-Өмнөговь аймаг 2024 онд хүүхдэд ээлтэй ажлыг илүү нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээж байгаа хүн бүр хариуцлагатай байж эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Жилийн ажлын төлөвлөгөөг дагаад аймгийн Засаг даргын албан даалгавар гарна. Энэ албан даалгаварт бүх албан байгууллага, аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн компаниудад хүүхэд хамгааллын чиглэлээр ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг өгсөн. Энэ бүхнийг хэрэгжүүлэх, олон нийтийн анхаарлыг хүүхдэд чиглүүлэх зорилгоор бид хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ.

Бид 15 суманд хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэдний цалин болох 350 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргасан. Мөн хүүхэд асрах үйлчилгээг бий болгож, хүүхдээ асраад ажлаа хийж чадахгүй байгаа ээжүүдийг ажил хийлгэх  боломжоор хангалаа. Камержуулалтыг хяналтын системтэй нь Даланзадгад болон томоохон сумдад суурилуулна. Энэ ажилд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ жил хүүхдийн хөгжлийг дэмжих жил тул хөгжлийн маш олон хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах юм. Тодруулбал, дэлхийн сонгодог балет, бүжгийн жүжгээр хичээллэнэ. Мөн хамтарсан томоохон тоглолтуудыг зохион байгуулж, хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ. Энэ бүх ажилд эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. 

Связанные новости