Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын хамгийн том цутгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-15 15:36:50

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин өнгөрөх Сэлэнгэ мөрөн ОХУ-ын нутагт орших Байгаль нуурын хамгийн том цутгал юм. Тус нуурын усны 50 хувийг хангаж өгдөг байна.

 

Сэлэнгэ мөрний сав газрын ус хурах нийт талбай нь 447060 м.кв бөгөөд үүний 299960 м.кв нь Монгол Улсын нутагт, 166060 м.кв нь ОХУ-ын нутагт оршдог байна.

 

Сэлэнгэ мөрөнд манай орны Дэлгэр мөрөн, Идэр, Эг, Чулуут, Хануй, Орхон гол цутгадаг.  

 

Энэ мөрөн Монгол Улсын гол мөрнүүдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том, жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрдэг байна.

 

Өөрөөр хэлбэл, Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамаардаг байна.

 

Сэлэнгэ мөрөн маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг. Нэн ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй. 

Связанные новости