СҮХБААТАР: Үдийн хойно шуурч эхлэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-27 09:54:59

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар тэнгэр бүүдгэр, цаг агаарын байдал одоогоор харьцангуй тогтвортой байна.


Баруун аймгууд, Улаанбаатар хотоор цас болон шороон шуурга шуурч эхэлсэн, үдийн хойно Сүхбаатар аймагт нөхцөл байдал ширүүснэ. Ялангуяа салхины хүч гамшгийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Иймд малчид, жолооч нарыг хол замд гарахгүй байж, малаа бэлчээрт гаргахгүй байхыг анхаарууллаа.


Цаг агаарын гамшигт үзэгдэл болохтой холбоотойгоор Шуурхай штабын шийдвэрээр аймгийн сургууль, цэцэрлэгийн өнөөдрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

Связанные новости