Үзэсгэлэнгийн үеэр үзлэг оношилгоо үнэ төлбөргүй хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД"Эрүүл энх амьдралын төлөө" уриатай Монос экспо-2016 эрүүл мэндийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 07-нд МҮЭСТО-д болно.
Мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, дэлхийн топ брэндүүдийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа болон гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн зэргийг уг үзэсгэлэнд танилцуулах юм.
Үзэсгэлэнгийн үеэр дотор даралт, сахар тодорхойлох, нүдний үзлэг, хүүхдийн үзлэг, чих хамар хоолойн үзлэг, ясны сийрэгжилт, бамбай булчирхайн эхо үзлэг, арьс оношилгоо зэрэг үзлэгийг үнэ төлбөргүй хийх аж.
Эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх тул бүртгүүлэхийг хүсвэл 1800-1883, 70001883 дугаарт болон www.emonos.mn сайтад хандах боломжтой.
Ж.Болор