“Сэр сэр салхи” киног Францад нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино энэ сарын 24-нөөс Un Jeune Chaman буюу “Залуу бөө” нэртэйгээр Францад нээлтээ хийнэ.
Улмаар олон улсын театруудад гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тус кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын “Шилдэг кино” шагналыг хүртэж, уг киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл “Шилдэг шинэ авьяас” шагналын эзэн болсон билээ.
П.Лхагвадулам
найруулагч Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын
чиглэлээр докторын зэрэг горилж байгаа юм.