УДЭТ-ын их засвар дуусаж, "Анна Каренина" жүжгээр тавдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-27 12:21:16

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлажээ. Соёлын сайд Ч.Номин тус театрын үйл ажиллагаатай танилцав.


Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. 

Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох УДЭТ-ын сэргээн засварлалт юм. 


1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 


Тус театрын нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нд Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.


Энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, зураачаар УГЗ Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор МУСТА Ш.Өлзийбаяр нар ажиллажээ. Жүжгийн Анна Каренинад залуу жүжигчин О.Хонгорзул дүр бүтээх бол Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм.






Связанные новости