ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг хамт олон нь хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЗасгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Түүнийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагын баг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Д.Очирбат нь УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан, эрүүл мэндийн салбарыг мэддэг. Мөн гишүүнээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын олон хууль тогтоомжийг санаачилсан, ажлын хэсэгт ажилласан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй юм.
Ж.Болор
Связанные новости

МОК выделил стипендии 12 монгольским спортсменам для подготовки к Олимпийским играм 2028 года
8 часа

Национальная олимпийская сборная Монголии подписала спонсорское соглашение с брендом "Kelme"
10 часа