СҮХБААТАР: Шилдэг ахлагчдаа шалгаруулав

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-06-08 13:36:01

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ахлагчийн жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит "Шилдэг ахлагч 2024" тэмцээнийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж, шилдэг ахлагчдаа шалгаруулав.

 

Тэмцээнд цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүнээс бүрдсэн 13 багийн 39 алба хаагч эрх зүй, компьютерийн мэдлэг, сэтгэн бодох чадвар, практик болон хийн буудлага, биеийн хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа сорьсон даалгавруудыг гүйцэтгэсэн юм.

 

Цагдаагийн алба хаагч дангаар үүрэг гүйцэтгэдэггүй учир бие биенээ хүндлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хамтрагчтайгаа ойлголцох, хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд, оновчтой шийдвэр гаргах, хамтрагчийнхаа болон өөрийн аюулгүй байдлыг хангах, багаар ажиллах ур чадвар, дадлыг суулгахад энэхүү тэмцээн чухал үүрэгтэй. Тиймээс тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.