ЗАВХАН: XIX зууны үеийн Улиастай

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-06-12 17:48:04

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тухай XIX зууны үеийн гэрэл зургууд ОХУ-ын Санкт-Петербург хотын музейд хадгалагдаж байна.


Эдгээр зураг нь ОХУ-ын Санкт-Петербург дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй.


Энэхүү цуглуулгад байгаа гэрэл зургууд XIX зууны 70-аад оноос манай үеийг хүртэлх хугацааны одоогийн Завхан аймгийн иргэдийн уламжлалт соёл, газар нутгийг харуулжээ. Сонирхуулахад, XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальсанд буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон монголчууд” цуврал номд нийтэлснийг хүргэж байна.


Одоогийн Завхан аймаг, Богдын голын хөндийг баруун талаас нь харвал. 1891- 1897 он



Завхан голын баруун эрэг дээрх хүрмэн чулуун цохио. 1891-1897 он.



Одоогийн Завхан аймгийн төв Улиастай. Зүүн талаас Улиастай руу орох зам. 1891-1897 он.


Улиастайн ойролцоох Буддын мөргөлийн газар. 1891-1897 он.