СҮХБААТАР: Баяндэлгэр сум газар нутаг, хүн ам, малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-06-24 10:20:56

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумыг Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулсан байна. Ирэх онд тус сумын түүхт 100 жилийн ой тохионо.


7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 6000 хүн амтай. Газар нутаг, хүн ам, малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг. Худалдаа, үйлчилгээний салбар бусад сумаасаа илүү хөгжсөн бөгөөд хувийн хэвшлийнхэн сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай соёлын төв, 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байна.   


Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шастирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элсэн манхан ихтэй нутаг юм.