Төрийн албан хаагчдыг Хепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-10-10 15:43:55

Энэ сарын 3-13-ны хооронд тэмдэглэж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа төрийн албан хаагчдыг Хепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ.

Дархлаажуулалтын нэгдүгээр тунг энэ сарын 03-13-нд, хоёрдугаар тунг ирэх 11 дүгээр сард, гуравдугаар тунг ирэх оны 4 дүгээр сард тарих юм. Дархлаажуулалтад төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд, ОБЕГ-ын ажилтнууд, хууль сахиулах, зэвсэгт хүчин, цэргийн бие бүрэлдэхүүн, ажилтнуудад хамрагдана.

Харин 2011-2015 оны хугацаанд хепатит В вирусийн эсрэг вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилчид хамрагдахгүй юм. Дархлаажуулалтын тараах дэлгэрэнгүй мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын төв, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетаас авах боломжтой.

Б.Туул

Связанные новости