Сүхбаатар аймаг дахин нэг дэлхийн аваргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-11 16:58:01

Сүхбаатар аймгийн тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. Хэдхэн сарын өмнө Сүхбаатар аймаг дугуйн спортын дэлхийн аваргатай болсон. Тэгвэл шинээр дахин нэг дэлхийн аварга төрлөө.

Грек улсын Афин хотноо 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ныг хооронд зохиогдсон К-1 Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн Эхлэл клубын тамирчин Далантайн Ганболор Алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг дахин нутагтаа авчирлаа.

"Эхлэл" клуб нь 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тулааны спортын Олон Улсын Таеквондо, Олимпын Таеквондо, Мутай бокс, Кудо, Шидокан Каратэ зэрэг төрлүүдээр Дэлхийн Аваргаас 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль, Ази Тивийн аваргаас 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль нийт 17 медалийг Монгол эх орон, Сүхбаатар аймагтаа авчираад байгаа юм.

Мөн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул С.Зээбүргэд Румын улсын Бухарист хотод болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн байна.

Т. Одончимэг

Связанные новости