Хөвсгөлд 30 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт энэ хичээлийн жилд 30 мянган хүүхэд сургууль цэцэрлэгт суралцах бөгөөд суралцагчдын сурах сонирхол, бүтээлч сэтгэлгээ, нөхөрсөг чанарыг хөгжүүлэх зорилтыг багш нар их хурлаараа баталжээ.
Мөн сургалтын орчин хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайжруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлажээ. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн тоо хүрэлцээгүйн улмаас хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ихээхэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр ангид энэ жил 2800 хүүхэд элсэн суралцах аж.
Б.Гантуяа
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 
				
            
                    
                    
Комментарии