Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны дэмжлэгтэй Глобаль сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж өнөөдөр нээлтээ хийж, үйлдвэрийн хөрөнгө шилжүүлж хүлээлцэх, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааг нээж Амаруих газрын
дарга АУ-ны доктор, профессор, Ц.Батболд, НЭМГ дарга П.Эрхэмбулган, ЭМЯ, Глобал
сан ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл нар үг хэлэв.
Уг хүчилтөрөгчийн үйлдвэр нь цагт 18 шоо метр хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай,
автомат ажиллагаатай үйлдвэр юм.
Энэхүү хүчилтөрөгчийн үйлдвэр нь ашиглалтад орсноор эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд хүний оролцоогүйгээр, сүүлийн үеийн технологиор хийсэн ухаалаг ажиллагаа бүхий өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж байгаагаар давуу талтай юм.