MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Булган аймгийн бүх хэсэгт сонгогчдын ирц 50 хувь давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-20 09:38:37

Булган аймагт орон нутгийн ИТХ-ын сонгууль 10 сарын 19-ний 22:00 цагт 60,8 хувийн ирцтэй өндөрлөлөө.

Ямар нэгэн санал зөрчидөх, хууль бус үйлдэл гаргах, техникийн эвдрэл, саатал гэмтэлгүй, архидан согтууралтгүй, өөрөөр хэлбэл зохион байгуулалт сайтай болж дууслаа гэж сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр Булган аймгийн төв болох Булган суманд Монгол ардын нам 31 мандатаас 31-ийг авч 100 хувийн амжилт байгууллаа. Булган сумаа Булган хот болгон хөгжүүлэхийн төлөө саналаа өгсөн нийт ард иргэд, сонгогчиддоо баярлаж байгаагаа нэр дэвшигчид цахим хуудсаар илэрхийлээд эхэлжээ.

                                                                                                                                                                                 П.Батням

Связанные новости