ЗАВХАН: Цахим сургалтын орчин бүрэн шийдэгдсэн анхны аймаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролын салбарт
бодит хөрөнгө оруулалт орсон, бүтээн байгуулалт өрнөсөн жил өнгөрч байна.
2024 онд багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх зорилгоор 280 сая төгрөгөөр 20 цэцэрлэг, сургуульд жишиг багш хөгжлийн төв байгуулжээ.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн 948, сургуулийн өмнөх боловсролын 312 нийт 1268 багшийг зөөврийн компьютероор хангасан байна.
Багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор нэг багшид 20 сая нийт 40 багшид 800 сая төгрөгийг орон сууцны дэмжлэг хэлбэрээр олгож, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд байна.
Ерөнхий боловсролын 30 сургуульд цахим анги байгуулж утасгүй интернэтийн орчин бүрдүүлэн цахим сургалтын орчин бүрэн шийдэгдсэн анхны аймаг боллоо.
Энэ онд Идэр сумын ерөнхий боловсролын сургууль, Баянхайрхан сумын цэцэрлэг, Цэцэн-Уул сумын сургуулийн
дотуур байрны барилгыг улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар барьж
шинээр ашиглалтад оруулжээ.
Улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар энэ жил Цагаанхайрхан,
Завханмандал, Улиастайн Өлзийт багт шинэ сургууль, Их-Уул, политехник коллеж,
Хөгжим бүжгийн коллежийн дотуур байр, Тэс, Отгон, Түдэвтэй, Эрдэнэхайрхан
сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж ирэх онд ашиглалтад
оруулахаар боллоо гэж Завхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас мэдээлэв.