Өнгөрсөн оныхоос 10 орчим хувийн илүү ургац хураах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-22 10:55:12

Булган аймаг өнгөрсөн оны хураасан ургацаас 10 орчим хувийн илүү ургац хураах төлөвтэй байна.

Тус аймаг тариалсан ургацаа бүрэн хурааж дуусахад 5 орчим га талбай л үлдлээ.  Одоогийн байдлаар хураах ёстой ургацын 91 хувийг хураажээ. Аймаг нийтдээ 51805 тн буудай, 52449 тн үр тариа,  644 тн хоёрдогч үр тариа, 5238 тн төмс, 2187 тн хүнсний ногоо, 398 тн тэжээлийн ургамал, 767 тн тосны ургамал, 48,5 тн жимс жимсгэнэ хураагаад байна. Эдгээрээс үр тариа, буудайн талбайг дутуу хураагаад байна гэж аймгийн ХХАА-н газрын мэргэжилтэн мэдээллээ.

                                                                                                                                      П.Батням

Связанные новости