ХӨВСГӨЛ: "Өвлийн гоёл” үндэсний хувцасны шилдгүүд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-02-20 17:20:32

Хатгал, 2025 оны  хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 8 дахь өдрөө үргэлжилж байна. 


“Өвлийн гоёл” үндэсний хувцас загварын тэмцээнд 3 төрөлд 59 иргэн оролцлоо.


Монгол хувцастай хүүхэд төрөлд Мөрөн 3-р цэцэрлэгийн цэцэрлэгийн Г.Эмүжин, А.Чинхүслэн, үндэсний хувцасны ганцаарчилсан төрөлд Алаг-Эрдэнэ сумын оролцогч Б.Пүрэвдорж, үндэсний хос хувцасны  төрөлд  Рашаант сумын оролцогч Г.Даваадоржийн гэр бүл тус тус шалгарч шилдгээр тодорлоо.