СЭЛЭНГЭ: Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасгаар ХЦ-ийн 0243 дугаар анги шалгарлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-16 17:55:41

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хурандаа З.Төрмөнх агсаны нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг" шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээний тэргүүн байрт ХЦ-ийн 0243 дугаар анги, 2-р байрт ХЦ-ийн 0101 дүгээр анги, 3-р байрт Онцгой байдлын газрын баг шалгарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор болдог энэхүү тэмцээнийг “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.

 

Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид оролцлоо.