СҮХБААТАР: Төрийн албаны зөвлөлийн ажлын баг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Ажлын багийн бүрэлдэхүүн дөрвөн хэсэгт хуваагдаж сумд болон аймгийн
төвд хуваарийн дагуу ажиллах юм. Ингэхдээ аймаг, сумдын төрийн байгууллагууд төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй
байдал, тогтоол шийдвэрийн биелэлт, төрийн
албаны сул орон тооны захиалга, хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэгт хяналт тавина.
Мөн
албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.