ДАРХАН-УУЛ: Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх “Алхалт-10000“ аяныг эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-05-05 18:40:35

Дархан, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын санаачилгаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын дунд “Алхалт-10000” нэг сарын аяныг эхлүүллээ.


Нэг сарын турш үргэлжлэх энэхүү аяны нээлтийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулж, бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид оролцлоо.


Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд бие халаах өглөөний дасгал, шугаман бүжиг хийж, аюулгүйн тойргоор тойрсон нь энэхүү аян зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлах бус иргэдийг нэгдэхийг уриалж байгаа юм.


Аяны хүрээнд төрийн байгууллагууд өдрөө сонгон албан хаагчид долоо хоногийн нэг өдөр бүгд алхах юм. Ингэхдээ дан байгууллагаараа бус хувийн хэвшлийн ААНБ-ууд, иргэдийг уриалж татан оролцуулж уриалах юм.