УВС: Аймгийн хэмжээнд 547 бүртгэлтэй ажилгүй иргэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-24 09:44:06

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Оны эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд 547 бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Үүний 297 эрэгтэй, 250 эмэгтэй юм.


Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 28 нь 15-24 насны, 93 нь 25-34 насны, 94 нь 35-44 насны, 67 нь 45-54 насны, 11 нь 55-59 насны, 4 нь 60-аас дээш насны эрчүүд байна. Харин 22 нь 15-24 насны, 116 нь 25-34 насны, 61 нь 35-44 насны, 47 нь 45-54 насны, 2 нь 55-59 насны, 2 нь 60-аас дээш насны эмэгтэйчүүд байна.

 

Связанные новости