УВС: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
                                                                    Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 4
/МОНЦАМЭ/. Увс аймгийн Хүүхэд,
гэр бүл, хөгжил, хамгааллын газрын нээлттэй утсанд гэр бүлийн орчин дахь
хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл Улаангом сумаас их ирдэг байна.
Иймээс Улаангом сумын 12 багийн нийгмийн ажилтнууд болон аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын газрын гэр бүлийн нийгмийн ажилтнууд хамтран “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал” нөлөөллийн ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд 11 дүгээр сарын 5-19-ны өдрүүдэд аймгийн төвийн 12 багийн өрхүүдээр явж ажиллахаар төлөвлөжээ.
“Улаангом суманд энэ оны эхний 10 сарын байдлаар хүчирийллийн шинжтэй 91
кейс гарсны 80 гаруй хувийг гэр бүлийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл эзэлж
байгаа юм. Иймээс манай байгууллага аймгийн төвийн 12 багийн нийгмийн ажилтнуудтай
хамтраад Улаангом сумын өрхүүдээр явж ажиллана. Зөвхөн зорилтот бүлгийн өрх
биш бүх өрхөөр орох төлөвлөгөөтэй байгаа. Энэ үеэр гэр бүлийн орчинд эцэг эх,
асран хамгаалагчдын хүүхдэд тавих хараа хяналт, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
мэдээллээр хангах чиглэлийн ажлуудыг хийнэ” хэмээн аймгийн Хүүхэд, гэр бүл,
хөгжлийн хамгааллын газрын мэргэжилтэн С.Түвшинжаргал ярилаа.
        Ulaanbaatar